Г.Адилбишийг "гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хорихоор боллоо

Г.Адилбишийг "гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хорихоор боллоо

Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш нарын нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байсан. 

Харин Г.Солонго нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор цагдан хорих саналыг прокуророос гаргаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс  Г.Солонгыг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргаад байсан. Тэгвэл шүүх хуралд өмгөөлөгчтэй биечлэн оролцоно хэмээ өчигдөр болох шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан Г.Адилбишид таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх өнөөдөр /2026.08.19/ хэлэлцэж, Г.Адилбишийг "урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүх прокурорын мэдэхдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, номлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэрийг гаргалаа.  

Эргэн сануулахад, Г.Солонго, Г.Адилбиш нарыг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг,

  • БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
  • Тус байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, "Хужаагийн боол, хужаа нараа хамгааллаа" хэмээн гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
  • Туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг үг хэлээр доромжилж, техник хэрэгсдийг нь унтраах зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
  • Ажилчдын амрах сууцны доторх орчныг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан,
  • "Алтан дун дорнод монгол" компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтрэн орж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн нэр бүхий иргэдийн биед халдаж, нэгнийх нь салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан бөгөөд уг хэрэгт холбоотойгоор дээрх нэр бүхий хүмүүст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч буй юм.