ТОДРУУЛГА: 76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж нас баржээ

ТОДРУУЛГА: 76 настай эмэгтэй гарцаар гарах үедээ мотоциклд мөргүүлж нас баржээ

Цахим орчинд гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөн амь насыг хохироосон байж болзошгүй дүрс бичлэг цацагдаад буй.

ВИДЕО:

Тэгвэл “Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андууд урд замд хүн мөргүүлсэн” гэх дуудлага мэдээлэл энэ оны наймдугаар сарын 19-ний өдөр 11.27 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Шалгалтын явцад 76 настай эмэгтэй явган зорчигч гарцаар зам хөндлөн гарах үедээ “Honda” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн алба бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.