Ховдод амиа алдсан 10 настай охины цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь гарсны дараа албаныхан мэдээлэл өгөх аж

Ховдод амиа алдсан 10 настай охины цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь гарсны дараа албаныхан мэдээлэл өгөх аж

Хөрш айлынхаа тарвас хураах ажилд туслахаар гараад сураггүй алга болсон 10 настай охины цогцсыг хөрш айлынх нь тарвасны талбайгаас олсон хэрэг гарч, нийгмийг цочирдуулсан. 

10 настай охины амиа алдсан хэрэгт хөрш айлынх нь хүмүүсийг холбогдуулан саатуулан шалгаж байгаа бөгөөд тэднийг хэргээ хүлээсэн гэдгийг эх сурвалжуудын мэдээлж буй. Харин тус хэргийн талаар одоогоор албаныхан албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. Учир нь охины цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд тус шинжилгээний дүгнэлт гарахаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжтой болох аж.