СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим гол үерийн түвшинг 5–15 см даван үерлэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим гол үерийн түвшинг 5–15 см даван үерлэж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10–20 см нэмэгдэж, хэд хэдэн гол үерийн түвшинг даван үерлэж байна.

Тухайлбал, Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж, Эг, баруун хажуугаас усжих Туул, Хараа, мөн Хангай нуруунаас усжих Богд, Буянт, Идэр голуудын усны түвшин нэмэгджээ. Мөн Туул гол Лүн суманд, Дадал гол Балж суманд, Байдраг гол Бууцагаан сумын Баянбүрд багт, Хархираа гол Тариалан суманд үерийн түвшинг 5–15 см даван үерлэж байна. Иймд гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдэд мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг анхаарууллаа.

Иргэдийг:

  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр, жалгаар зорчихгүй байх;

  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо зөвхөн баталгаат гүүр, гармаар нэвтрэх;

  • Хүүхдийг гол, нуур болон үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх;

  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах;

  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүр хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна