Өнөөдөр Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +13...+18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +23...+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.