Зарим гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна

Зарим гол үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өчигдөр буюу наймдугаар сарын 20-ны байдлаар зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 сантиметрээр нэмэгджээ.

Тухайлбал, Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Балж гол (Дадал сум), Эг гол (Батширээт сум), баруун хажуугаас усжих Туул гол (Улаанбаатар хот орчимд), Хараа гол (Баруунхараа сум), мөн Хангай нуруунаас усжих Богд гол (Улиастай сум), Буянт гол (Отгон сум), Идэр (Идэр сум) зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна.

Түүнчлэн Туул гол, Балж гол,  Байдраг гол, Хархираа гол үерийн түвшинг 5-15 сантиметрээр даван үерлэж байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав газарт аялж, амарч, зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжилж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө