Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар 1400 км замд ачаа тээвэрлэж туршжээ

Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар 1400 км замд ачаа тээвэрлэж туршжээ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын Ногоон шилжилтийн бодлогын хүрээнд тээвэр, ложистикийн салбарт цахилгаан тээврийн шинэ шийдлийг хувийн хэвшил бодитоор туршжээ.

“Монложистикс Групп”, “Ньюком” ХХК хамтран 2026 оны наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд нийт 1400 орчим км замыг хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туулж, холын зайн ачаа тээвэрлэлтийг Монгол Улсад анх удаа амжилттай туршсан байна. Дэд бүтэц бүрдсэнээр 2030 он гэхэд 50 мянга хүртэлх цахилгаан автомашины тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрдэхээс гадна эхний хоёр үе шатанд ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах тооцоо гарчээ. Мөн шатахууны импортын зардлыг жилд ойролцоогоор 200 сая ам.доллараар бууруулах боломж бүрдэж, иргэдээс гадна ачаа тээвэр, ложистикийн компаниудын үйл ажиллагааны зардлыг хэмнэх шинэ боломж нээгдэхээр байна.