Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар шатахууны шуурхай штабаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 вагон онгоцны түлш замдаа явж байгаа аж. Өчигдөр буюу наймдугаар сарын 20-21-ны хооронд Сүхбаатар өртөөгөөр нийт 138 вагон, 8,463 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ. Үүнээс
- /Дизель түлш/– 95 вагон 6048,4 тонн
- /А92 бензин/ – 42 вагон 2414,6 тонн орж иржээ.
Дизель түлшний 96 вагон Сүхбаатар, Эрдэнэт, Толгойт боомтоор орж ирсэн бол А92 бензиний 42 вагон Дархан Өртөө, Толгойт өртөөнд тус тус буусан байна.