Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин нэг хүн эдгэж дараагийн шатны арга хэмжээнд шилжлээ. Мөн хоёр хүн эдгэх дөхөж байгаа, хэд хэдэн шинжилгээ хийх үлдээд байна.
Өчигдөр нийт 80 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй" гэв.