Өнөөдрийн байдлаар /2026.06.22/ Монгол Улсын 6-7 аймагт шүлхий өвчин бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байгаа. Энэ байдал удаан үргэлжилбэл нийслэлд цаашлаад улсын хэмжээнд тархах аюултайг мэргэжилтнүүд онцолж буй.
Шүлхий хүнд шууд халдварладаггүй байж болох ч, шүлхийн вакцинтай мах хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Малын халдварт өвчин судлалын багш Н.Батсуурь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа
"Шүлхийтэй мах идсэнээр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин шүлхийн вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэхийг хориглодог. Хориотой хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө" гэжээ. Тиймээс салбар яамнаас долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэй тохиолдол илэрсэн аймаг орон нутгаас малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн, мах худалдаалахгүй, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.