Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийн хариуг өнөөдрөөс гар утсанд нь илгээнэ

Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийн хариуг өнөөдрөөс гар утсанд нь илгээнэ

Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх цахим хүсэлтийн нэгдүгээр шат өчигдөр 23:59 цагт хаагдлаа. 

Өнөөдрөөс эхлэн цахим хүсэлт илгээсэн иргэдийн хүүхдүүд аль цэцэрлэгт хамрагдах талаарх хариуг бүртгэлтэй утасны дугаарт нь илгээнэ. Харин нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ наймдугаар 10-23-нд E-Mongolia системээр илгээж амжаагүй болон тухайн хаягтаа түр оршин суугчаар бүртгэлтэй иргэд хоёрдугаар шатанд хамрагдах боломжтой.