Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ өвөл эрчим хүчний дутагдалд орох эсэх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ өвөл хүссэн, хүсээгүй эрчим хүчний чадлын дутагдалд орно. Бидний хэрэглэж байгаа цахилгаан, жилд 10 хувиар өсөж байгаа ч нэмэгдэж байгаа цахилгааны эх үүсгэвэр үүнийг гүйцэхгүй байна. Ямар нэгэн мэргэн ухаантай хүн гарч ирээд нэг амьсгаагаар цахилгаан станц барьж чадахгүй учраас энэ өвөл цахилгааны чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Манай улсын станцууд ямар нэгэн нөөцгүйгээр бүх зуухаа ашиглаад ажиллаж байгаа. Иймд ямар нэгэн байдлаар нэг зууханд л гэмтэл гарахад цахилгаан хязгаарлах эрсдэлтэй үүснэ. Гэхдээ бид үүнийг давахын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байна. Хятадаас цахилгаан импортлох, байгаа станцууддаа засвар үйлчилгээ хийх болон Сэлэнгийн 70МВт-гийн станцын ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид энэ хахир өвлийг давж чадна" гэв.