УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилэв. Дараа нь парламентын дарга нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер нарын албан ёсны уулзалт эхэлсэн юм.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер уулзалтын эхэнд ардчиллын үнэт зүйл нэгтэй Монгол Улсын парламентын тэргүүнтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Иргэдийн төлөөлөл болсон парламентын даргын айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээгээд, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд анхаарал хандуулан ажиллаж буйгаа онцлон тэмдэглэв. Эхний ээлжинд тодорхой төрлийн паспорт эзэмшигчдийн визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж буй аж. Энэ нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга тодотгосон. Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбар дахь төслүүд амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэсэн байна.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө