Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт дуусна.
Хоёрдугаар шатны бүртгэлд түр оршин суух хаягтай, нэгдүгээр шатны цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхэд хамрагдах юм. 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ. Харин нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.