Хүүхдийг мөнгийг энэ сарын 17-нд, ахмадын тэтгэврийг 15, 24-нд олгоно

Хүүхдийг мөнгийг энэ сарын 17-нд, ахмадын тэтгэврийг 15, 24-нд олгоно

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, энэ сарын 17-нд хүүхдийн мөнгийг олгох аж.

Түүнчлэн:

-Асаргааны тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд

-Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-нд

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг есдүгээр сарын 15, 24-нд

-Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг есдүгээр сарын 15, 24-нд

-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг есдүгээр сарын 15, 24-нд

-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг есдүгээр сарын 24-нд

-Насны хишгийг есдүгээр сарын 24-нд олгох ажээ. 

Үүнээс гадна: 

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг есдүгээр сарын 15-нд

-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 15-нд

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд

-Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг есдүгээр сарын 17-нд олгохоор тогтсон байна.