Олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн “Прокурорын байгууллага хууль зөрчиж, хүүхэд хүчиндсэн хэргийг хаажээ” гэх мэдээлэлтэй холбогдуулан прокурорын байгууллагаас тайлбар өглөө.
Тодруулбал, цахим орчинд мэдээлж буй уг хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хааж шийдвэрлэсэн байна. Харин хуульд дээд шатны прокурор заавал хянахаар заасны дагуу уг шийдвэрийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор одоо хянаж байгаа гэлээ. Иймд одоогоор хэргийг хаасан шийдвэр эцэслэн баталгаажаагүй бөгөөд дээд шатны прокурорын хяналт үргэлжилж байна.