"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат таван адуу дайрсан  осол гаргасан байж болзошгүй байна

"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат таван адуу дайрсан осол гаргасан байж болзошгүй байна

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 1-ний өдөр зам дээр зургаан адуу дайрсан осол гарчээ. Уг ослыг "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат гаргасан байж болзошгүй байна. 

Тэрбээр Зэлтэрээс Цагааннуур чиглэлийн төв замд "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явсан бөгөөд засмал замаар гарч явсан адуунаас зургааг нь дайрчээ. Ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхисон байна. Цагдаагийн байгууллагын бүртгэлд уг ослын талаар "Сэлэнгэ аймаг "Цагааннуур сумд төв зам дагуу таван тооны адуу мөргөчихлөө" гэсэн мэдээллийг 09-р сарын 01-нд авч шалгахад Л.Ч /эр.64н/ нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад  тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.