Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2026.09.04/ 12:30 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

МҮБХ-оос ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байгаа юм. Харин бөх сонирхогч үзэгчдийн дунд улсын гарьд М.Бадарчийн барилдах эрхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн хүлээлттэй байна.  

Учир нь Улсын гарди М.Бадарч есдүгээр сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болох Барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдсэн ч барилдах эрх сэргэх эсэхийг МҮБХ болон Үндэсний допингийн эсрэг байгууллага бус Н.Номтойбаяр шийдэх юм.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө