Р.Саруул: Миний толгой руу төмөр хүрзээр цохих гэж оролдсон. Маргааш мэс засалд орно

Р.Саруул: Миний толгой руу төмөр хүрзээр цохих гэж оролдсон. Маргааш мэс засалд орно

Эрх баригч намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул цахим хуудаснаа өөрийнх нь  амь насанд халдахыг завдсан хэрэг гарсан, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх мэдээллийг бичсэн. 

Энэ талаар бид өөрөөс нь тодрууллаа. 

-Тухайн өдөр яг ямар үйл явдал болсон юм бэ. Одоо таны бие ямар байна?

-Энэ сарын 10-ны 20.00 цагийн орчимд миний амь насанд халдахыг завдсан. Гэмт этгээд манай байрны  орцонд намайг "ална" хэмээн заналхийлж төмөр хүрзээр толгойн тус газарт зохих гэж оролдсон. Би гараараа хамгаалсан. Одоо ясны хугаралтай, нүдний зовхиндоо оёдол тавиулсан байдалтай байна. Одоо ясны хугаралд мэс засал хийх заалттай байгаа. 

-Та эмнэлэгт хэвтсэн байна уу?

-Би маргааш /өнөөдөр/ хэвтэнэ. Харин энэ сарын 14-нд хагалгаанд орохоор болсон. 

-Таны биед халдсан хүмүүс халдсан уу. Таньд ямар нэгэн хардлага байна уу. Цагдаад гомдол гаргасан уу?  

-Ийм, тийм гэж яаран дүгнэмгүй байна. Гэхдээ одоо өрнөж байгаа цаг үе нь өөрөө их онцлог гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Буруу зүйл хийсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно.