Өнөөдөр /2026.09.04/ Монгол Бөхийн Холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр улсын гарди М.Бадарч Монгол Бөхийн Өргөөнд холбооны удирдлагуудтай уулзсаныхаа дараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ц.Магалжав тэргүүнтэй сая уулзлаа. Тоймтой юм хэлсэнгүй. Ер нь барилдуулахгүй юм шиг байна. Одоо барилдаагүй гурван жил болчихлоо. Яривал их юм бий. Гэхдээ миний ярьсныг хүмүүс хүлээж авах биш дээ. Маргааш болох барилгачдын ойн барилдаанд зодоглохоор бүртгүүлэх гэсэн боловч бүртгэхгүй байна. Гэхдээ маргааш барилдахаар өмсгөл, хувцастайгаа өргөөнд ирнэ. Ард түмэн болон бөхчүүд юу гэхийг нь харьяа. Би өнгөрсөн наадмаар барилдах хүсэлтээ бүх газруудад өгсөн. Үндэсний бөхийн холбоо болон наадам зохион байгуулах комиссоос дэмжигдсэн ч шадар сайд барилдуулах хууль, эрхзүй нь байхгүй байна гээд барилдуулаагүй" гэлээ.