Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтаар иргэн “Л” фэйсбүүкээс валют солих зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, юань солиулах зорилгоор нийт 93.99 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Улмаар тухайн этгээдэд залилуулсан болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн валют солих болон бусад санхүүгийн зарын үнэн зөвийг сайтар нягталж, үл таних этгээдийн данс руу мөнгө шилжүүлэхдээ сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.