УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган маргааш буюу есдүгээр сарын 7-ны даваа гарагт 10:00 цагт эхэлнэ.

УИХ-ын дарга С.Бямбацогт есдүгээр сарын 3-нд “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд хуралдуулахаар товлосон юм.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

 




Өнөөдөр хонь өдөр

12 цагийн өмнө