Долдугаар сарын 9-нд гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг хутгалж хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Долдугаар сарын 9-нд гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг хутгалж хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долдугаар сарын 9-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл ирээгүй” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Уг мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад тухайн иргэнийг долдугаар сарын 10-ны өдөр Г гэх этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар хутгалан амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.




Өнөөдөр хонь өдөр

15 цагийн өмнө