"The MongolZ" Бразилын "MIBR" багтай өнөөдөр 14.00 цагаас тоглоно

"The MongolZ" Бразилын "MIBR" багтай өнөөдөр 14.00 цагаас тоглоно

“The Mongolz” энэ удаа шилдэг 16 баг өрсөлдөх “FISSURE Playground 3” тэмцээнд оролцохоор болжээ.

Тус тэмцээн нь “S-Tier” түвшний тэмцээн бөгөөд энэ оны есдүгээр сарын 8–13-ны өдрүүдэд Хятад улсын Сүжөү хотын “SND Cultural & Sports Centre”-д зохион байгуулагдана. Харин “The Mongolz” өнөөдөр эхний тоглолтоо Бразилын “MIBR” багтай 14.00 цагаас хийнэ. Тус тэмцээний нэгдүгээр байранд шалгарсан баг 300 мянган доллар, хоёрдугаар байр 160 мянган доллар, гурвадугаар байр 93 мянган долларын шагнал гардах аж.