Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2026.09.08/ хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ.
Энэ үеэр "Монгол Улс бол худал хуурмагт живж байна. Одоо арай гайгүй үлдэж байсан Сангийн яам нь "копуд" боллоо. Төсвийн тодотголыг өргөн барьж байгаа үндсэн шалтгаанаа хэлэхгүй байна. Худлаа ярьж байна. 2 их наяд төгрөгийн татвар яагаад дутаж байгаа тухайгаа ярь л даа. Татварын орлого чинь 2 их наядаар бүдэрчихлээ. Тийм учраас бид төсвийн тодотгол өргөн барилаа гээд үнэнээ хэл л дээ. Төсвийн бодлогыг хоёр жилийн дараа Монгол Улс бүрэн өөрчиллөө. Төсвийн тодотгол гэдэг байгаа төсвийнхөө хүрээнд оруулж ирдэг байхад алдагдлаа нэмээд оруулж ирсэн байна. Ийм төсвийг УИХ батлах юм болов уу. Хуульдаа захирагдаж тодотгол хийдэг болохоос хууль өөрчил, амьсгаанууд аа гэдэг төсвийн тодотгол байдаг юмуу.
Ямар солиотой амьтан та нарын дээр гарж ирчихээд үймүүлээд эхлэв ээ. Төсвийн орлого бүрдээгүйн төлөө галзуурч байна. Тэр орлогыг өмнөх Засгийн газар аваад идсэний төлөө та нар галзуурсан төсвийн шинэ бодлого руу шилжиж байна. Энэ бодлого биш, Сангийн яамныхан хараад сууж болдог юмуу. Төсөв санхүүгийн бодлого онолын хувьд ингэж явах ёстой гэж ярих хүн Сангийн яаманд үлдээгүй юмуу. Тэгээд УИХ-ын гишүүд зарчим ярихаар аж ахуй яриад байх юм. Махны бүх сав чинь хоосон байна, явж үз. Шатахууны сав барина гээд байгаа. Шатахууны бүх сав чинь хоосон байна" хэмээн ярилаа.
ВИДЕО: