МАН-аас дараах 16 эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болзошгүй

МАН-аас дараах 16 эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болзошгүй

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдээ улс төрийн намууд энэ сарын 16 ны өдөр тодруулж эцэслэх ёстой.

Харин ирэх зургадугаар сарын 02 ны өдөр нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах бол зургадугаар сарын 24 ны өдөр сонгуулийн санал хураалт явагдана. 

Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж хуульчилсан. 

Хуулийн энэ заалт манай улсад эмэгтэйчүүдийн нэр дэвших асуудал дээр үйлчилдэг гэж хэлж болно. Тодруулбал, улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн 16 буюу түүнээс дээш тооны нэр дэвшигчид нь эмэгтэйчүүд байна гэсэн үг юм. 

Тэгвэл МАН-аас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс эхнээсээ тодорч эхлээд байна. 

Тухайлбал, МАН-аас Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Баянхонгор аймагт Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сүхбаатар аймагт хөтлөгч П.Анужин, Сүхбаатар дүүрэгт Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Орхон аймагт С.Оюунбилэг, Баянгол дүүрэгт Б.Сэмжидмаа, Сэлэнгэ аймагт Ч.Ундрам, Ч.Өнөрбаяр, Завхан аймагт Б.Баярсайхан, Төв аймагт Б.Жаргалмаа, Баянзүрх дүүрэгт Ц.Мөнхцэцэг, Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ховд аймагт УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Дундговь аймагт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сонгино хайрхан дүүрэгт УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын нэр яригдаж байгаа ажээ.