Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулж, шалгаж эхлээд байгаа бөгөөд түүнийг прокурорын саналыг үндэслэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.
Тэгвэл яллагдагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.