Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Булган, Төв аймгийн зарим, Эрдэнэт, Дарханы ихэнх, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар, 9-ний өдөр Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...0 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +3...+5 градус дулаан, Туул голын хөндий дагуу 0...-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +14...+16 градус дулаан байна.