Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын санаачлан боловсруулсан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
- “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
- УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос санаачлан боловсруулсан Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт;
- “Эрүүл мэндийг дэмжих жил 2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл;
- “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.