Ираны таван газрын тосны танкерт АНУ-ын тал цохилт өгч, Йордан дахь Америкийн баазыг Иран пуужинджээ

Ираны таван газрын тосны танкерт АНУ-ын тал цохилт өгч, Йордан дахь Америкийн баазыг Иран пуужинджээ

АНУ-ын Төв командлалаас Ираны Хувьсгалт гвардийн корпус сүүлийн хоёр хоногт АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцыг хоёр удаа пуужингаар онилсны хариуд Ираны газрын тос тээвэрлэгч таван танкерт цохилт өгчээ.

Тодруулбал, АНУ-ын хүчин Оманы буланд дөрвөн танкер, Харг арлын ойролцоо нэг танкерийг устгасан бөгөөд цохилт өгөхийн өмнө багийнханд хөлөг онгоцоо орхихыг анхааруулсан байна. Үүний хариуд Иран Йордан дахь АНУ-ын цэргийн байгууламжийн чиглэлд 20 пуужин харвасан гэж мэдээлжээ.

Харин Йорданы агаарын довтолгооноос хамгаалах хүчин 18 пуужинг нь устгасан бол үлдсэн хоёр нь хүн амгүй газарт унасан бөгөөд хүний амь нас хохироогүй байна.

Тус бүс нутгийн хурцадмал байдал газрын тосны зах зээлд шууд нөлөөлж, брент газрын тосны үнэ 99 ам.долларт дөхөөд байна. АНУ, Ираны хоорондох харилцан цохилт эрчимжихийн хэрээр Ойрхи Дорнодын газрын тосны нийлүүлэлт болон Ормузын хоолойн тээвэрлэлтийн аюулгүй байдалд эрсдэл нэмэгдэж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC