“The Mongolz” шилдэг 16 баг өрсөлдөх “FISSURE Playground 3” тэмцээнд оролцохоор болсон билээ.
Хятад улсын Сүжөү хотын “SND Cultural & Sports Centre”-д зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд “The Mongolz” хожил авч чадалгүйгээр тэмцээнээ өндөрлүүллээ. Тодруулбал, хэсгийн эхний тоглолтдоо 2:1 харьцаагаар Бразилын “MIBR” багт хожигдсон бол өнөөдөр /2026.09.09/ Монгол Улсын "5star" багт 2:0 харьцаагаар тус тус хожигдлоо.