Б.Найдалаа: Гацаагчдаас болж цахилгаан станц бариагүйн улмаас Оюу толгой сүүлийн 12 жил цахилгаанаа 100 хувь Хятадаас авч, 1.5 тэрбум доллар урсгасан

Б.Найдалаа: Гацаагчдаас болж цахилгаан станц бариагүйн улмаас Оюу толгой сүүлийн 12 жил цахилгаанаа 100 хувь Хятадаас авч, 1.5 тэрбум доллар урсгасан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.09.09/ болж, холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. 

Цахилгааны нэмэлт эх үүсвэртэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл хийлээ.  Тэрбээр  "Яагаад заавал Монгол Улс цахилгааны хараат байх ёстой юм бэ.Одоо Оюутолгойн хэрэглээ 100 хувь Хятадын импортоор явж байгаа. Жилд 140 сая орчим доллар төлдөг. Монгол Улсад байх ёстой мөнгө гадагшаа урсаж байна гэсэн үг. Энэ урсгалыг 2013 оноос хойш тасралтгүй хийж байгаа. Улс төрийн зорилгоор юмуу, хувийн сонирхлоор юмуу эсвэл улсаа хорлох гэдэг юмуу гацаагчдаас болоод 12 жил гээд үзэх юм бол 1.5 тэрбум доллар бид нар алдчихсан байна. Аль эрт барьчихсан байх ёстой станцыг бариагүй нь асуудал байхгүй юу. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас энийг цаг алдахгүй барих ёстой гэж үзэж байгаа" хэмээн ярисан юм. 

ВИДЕО: