Дуайт Ховардын эгнээндээ нэгтгээд буй "SG Apes" баг энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр "Сэлэнгэ Бодонс" багтай улирлын өмнөх бооцоотой халз тоглолт хийхээр болсон.
Тус тоглолтод Дуайт Ховард оролцохгүй бөгөөд хоёр багийн зүгээс 250 сая төгрөгийг тус тус гаргаж хожсон баг нь 500 саяыг авахаар тохиролцоод байгаа аж. Тоглолтын хагасын завсарлагаанаар тохолтын тэмцээн болох бөгөөд тоглолтыг "PSN" суваг шууд дамжуулан хүргэнэ.