Ерөнхийлөгч Х.Баттулга залуу зөвлөхөө нутагтаа “СОЙНО”

Ерөнхийлөгч Х.Баттулга залуу зөвлөхөө нутагтаа “СОЙНО”

УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болно. Нэр дэвшигчид тавдугаар сарын 16-ний өдөр эцсийн байдлаар тодрох юм.

Энэ жил АН-аас нилээдгүй залуу гишүүд нэр дэвшихийн нэг нь П.Нүрзэд. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Монголын ардчилсан холбооны дэд дарга. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга П.Нүрзэдийг ихэд үнэлж, олон жил хамтран ажиллаж байгаа. Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуульд залуу зөвлөхөө нутагтаа “сойхоор” зэхэж буй аж. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөхүүд дунд нэр цэвэр залуучуудын нэг хэмээн үнэлэгдэж буй юм.