Хот орчмын чиглэлд нийтийн тээврийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ.
Суудал захиалах боломжтой чиглэлд "Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобус багтаж байгаа аж. Тодруулбал,
- Х:17 Тэнгэр плаза - Багануур - Хэрлэн худалдааны төв
- Х:18 Тэнгэр плаза - Багахангай
- Х:19 Сүхбаатарын талбай - "Чингис хаан" ОУНБ
- Х:20 Таван шар - "Чингис хаан" ОУНБ чиглэлд хамаарна
