МАН-ын Бага хурал ирэх Бямба гарагт хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулна

МАН-ын Бага хурал ирэх Бямба гарагт хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулна

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх гишүүдээ улс төрийн намууд энэ сарын 16 ны өдөр тодруулж эцэслэх ёстой. Харин ирэх зургадугаар сарын 02 ны өдөр нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах бол зургадугаар сарын 24 ны өдөр сонгуулийн санал хураалт явагдана. 

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2020.05.13/ хуралдаж Бага хурлыг энэ сарын 16 ны өдөр буюу ирэх Бямба гарагт товлосон байна. Бага хурлаараа  МАН-аас 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах ажээ.