Ерөнхийлөгч Х.Баттулгыг олон улсад оролцоо муутай байсан хэмээн ТАЙЛАНД дурджээ

Ерөнхийлөгч Х.Баттулгыг олон улсад оролцоо муутай байсан хэмээн ТАЙЛАНД дурджээ

BTI буюу “Bertelsmann Stiftung”-ийн өөрчлөлтийн индекс 2020” судалгааны тайланд Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулгыг олон улсын тавцанд оролцоо муутай байлаа хэмээн дурджээ.

Уг тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь Олон улсын форум, НҮБ-ыг тун бага сонирхдог. Тэр НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганд оролцоогүй бөгөөд ихэнхдээ бүс нутгаар айлчилж байсан. Түүний оролцоо хангалтгүй байгаа нь Монгол Улсын олон улсын тавцанд олж авсан нэр хүндийг доройтуулж байна” гэжээ.

Судалгаанд хамрагдсан 137 улсын ардчилсан тогтолцоо, авлигын индексийн гүнзгийрэлт нь хоорондоо уялдаатай бөгөөд бие биенээ бэхжүүлж байгааг харуулж байна гэсэн дүгнэлтийг уг судалгаа гаргасан байна. 

Мөн улс төр, эдийн засгийн өрсөлдөөнд нэрвэгдсэн улс орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд засгийн газрын удирдагчид болон тэдгээрийн холбоотнууд өөрсдийн эрх мэдлийг нэгтгэх, эрх мэдэл, давуу байдлаа ашиглан улс орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн хэмээн тайланд тэмдэглэжээ.

Эх сурвалж:BTI project.org




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө