ФОТО: УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д гишүүнээр элсэв

ФОТО: УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д гишүүнээр элсэв

2016 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшин сонгогдож байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Ардчилсан нам гишүүнээр өнөөдөр элслээ. 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Энэ сарын 16-нд Үндэсний Бодлогын Хороо хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулна. С.Жавхлан гишүүний тойрог тэр үед тодорхой болно" гэв. 

Харин С.Жавхлан хэлсэн үгэндээ “УИХ дахь АН-ын ес дэх гишүүн болж, бүтэн болгож байгаадаа туйлын баяртай байна. Ганцаараа байхад дуу хоолой хүрдэггүй байсан. Санасанд хүрээгүй. Өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна. Цэлмэг, цэнхэр тэнгэрт "Хонхны дуу" цуурайтуулах цаг айсуй. АН-ын дарга С.Эрдэнэд дурсгалын зүйл хадгалуулъя хэмээн С.Цотбаярын "Хонхны дуу"-г уйгаржин монгол бичгээр бичсэн жаазтай дурсамжийг гардуулан өглөө. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө