А.Батсүх: Би малчид, уяачдын төлөөлөл болж нэр дэвшиж байгаа

А.Батсүх: Би малчид, уяачдын төлөөлөл болж нэр дэвшиж байгаа

УИХ-ын гишүүн, Үндэсний бөхийн даян аварга А.Сүхбатын төрсөн ах А.Батсүх энэ жилийн УИХ-ын сонгуулиар ШИНЭ намаас Төв аймагт нэр дэвшин өрсөлдөхөөр болсон. Тэгвэл тэрээр Өдрийн сонины өнөөдрийн дугаарт энэ талаараа ярилцлага өгчээ.

Тэрээр “Би ШИНЭ намын анхны гишүүн. Би Харвард тэргүүтэй дэлхийн томоохон сургууьд сураагүй нь үнэн. Гэхдээ надад эх орон, ирээдүй хойч үе, Монголоо эзэнтэй байлгаж чадаж байгаа малчдынхаа төлөө гэх сэтгэл байна. Би намаасаа Монголын малчид, уяачдын төлөөлөл болж нэр дэвшиж байгаа. Төв аймгийн 14 дүгээр тойргоос нэр дэвших юм” хэмээжээ.