Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо "Жанжин клуб"-ын байранд болж байна.
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Ч.Ренцэндоржийн өмгөөлөгч нар хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар "Стандарт бус уулзварыг шинээр зохион байгуулсан нь осол гарах шалтгаан болсон. Nissan Patrol машины жолооч Э.Мөнхнаран замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь камерын бичлэг үйл баримтаар тогтоогдсон атал шинжээч "дүрэм зөрчөөгүй байна" гэх зэргээр эргэлзээтэй дүгнэсэн нь шүүгдэгчийн эрхийг зөрчиж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна" гэлээ.