СЗХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадрал ажиллана

СЗХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Цэрэнбадрал ажиллана

УИХ-ын чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Үүний дагуу өнөөдөр Т.Жамбаажамц ажлаа хүлээлгэн өгч, Хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга Т.Цэрэнбадрал ажиллахаар боллоо. Т.Жамбаажамц тамгыг Т.Цэрэнбадралд гардуулан өгч, ажлын тайлангаа танилцуулжээ. Т.Цэрэнбадрал нь СЗХ-ны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болж байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө