Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ

Хар тамхи, мансууралтай тэмцэх талаар Олон Улсын гэрээ конвенци, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал, прокурор, мөрдөх байгууллага хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг тусгаж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 

Тухайлбал энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газар, Хар тамхитай тэмцэх албатай хамтарч мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх талаар зөвлөгөөн зохион байгуулж, үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байна. Дээрх зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд 2026 оны 9 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”, мөн хуулийн 20.8 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 270 хүнд холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ.