Маргааш буюу есдүгээр сарын 26-нд Автомашингүй өдөр болно. Нийслэлд жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог.
Тэгвэл автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
