Г.Уянга, Э.Бат-Үүл нар АН-ын гишүүнчлэлээ сэргээж, Э.Долгионыг ҮБХ-ны гишүүнээр батламжилжээ

Г.Уянга, Э.Бат-Үүл нар АН-ын гишүүнчлэлээ сэргээж, Э.Долгионыг ҮБХ-ны гишүүнээр батламжилжээ

2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байсан Сангийн сайд асан С.Баярцогт, Хотын дарга асан Бат-Үүл Ерөнхийлөгчийн зөвлөх гишүүн асан Г.Уянга нар өнөөдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээж, тус Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүн болжээ. 

Тэднийг өнөөдөр хуралдсан ҮБХ-ны цахим хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар Үндэсний бодлогын хороонд бүртгэсэн байна. 

Мөн тэдэнтэй хамт Блүмберг телевизийн захирал Э.Долгион зэрэг долоон хүнийг ҮБХ-ны гишүүнээр батламжилжээ. АН-ын ҮБХ энэ сарын 16 нд буюу ирэх Бямба гарагт хуралдаж нэр дэвшигчдээ тодруулахаар төлөвлөжээ.

Сэтгүүлч Э.Долгион




Өнөөдөр морь өдөр

55 минутын өмнө