ФОТО: Хаврын чуулган завсарлаж, 2016-2020 оны парламентын манлай гишүүдийг нэрлэв

ФОТО: Хаврын чуулган завсарлаж, 2016-2020 оны парламентын манлай гишүүдийг нэрлэв

Өнөөдөр 2016-2020 оны хугацаанд ажилласан Монголын парламентын хамгийн сүүлийн хуралдаан болж гэж хэлж байна. Учир нь маргааш улс төрийн намуудын нэр дэвшигчдээ тодруулж дуусах бол, ирэх сарын 2 ны өдөр УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг түр завсарлуулж, үг хэлэх үеэрээ 2016-2020 оны парламентын Монгол Төрийн манлай түшээгээр долоон гишүүнийг нэрлэлээ.

ТОДРУУЛБАЛ,

  • Монголын төрийн ой санамж, шударга ёсны төлөө зүтгэж, Үндсэн хуулийн эхийг барилцсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг,
  • Төрийн хатан эрдэнээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  • Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбийг харгалзан Д.Тогтохсүрэн,С.Бямбацогт нарыг Монгол төрийн манлай түшээдээр
  • УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийг хангаж ажилласан гишүүнээр Я.Санжмятавыг
  • Шилдэг залуу түшээгээр Т.Аюурсайханыг тус тус тодрууллаа.