МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж НЭР ДЭВШИГЧДИЙГ тодруулна

МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж НЭР ДЭВШИГЧДИЙГ тодруулна

Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16 ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм.

Тэгвэл улс төрийн томоохон намууд болох Монгол Ардын нам /МАН/-ын бага хурал, Ардчилсан нам /АН/-ын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2020.05.16/ хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах гэж байна.

Тус намын удирдлагууд нэр дэвшигчдээ албан бусаар аль хэдийн тодруулсан бөгөөд өнөөдөр баталгаажуулах юм.

МАН-ын Бага Хурлын нээлт 10.00 цагт эхэлж, бусад үед сэтгүүлчдэд хаалттай байна. Харин АН-ын ҮБХ энэ үед мөн л хуралдаж тодорхой цаг, цэгт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

Хуралдааныг www.isee.mn сайт шууд дамжуулна.