МАН-ын Бага хурлын VI хуралдаан хаалттай явагдаж байна

МАН-ын Бага хурлын VI хуралдаан хаалттай явагдаж байна

МАН-ын дарга У.Хүрэлсүх намын Бага хурлын VI хуралдааныг нээж үг хэллээ.

Тэрбээр хурлын даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин, дэд даргаар Д.Болормаа нарыг удирдуулах Бага хурлын гишүүдийн саналыг танилцууллаа.

Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг Бага хурлын VI хуралдаан даргалагч Ө.Энхтүвшин танилцуулав.

Ийнхүү МАН нэр дэвшигчдээ тодруулахаар хаалттай хуралдаж эхэллээ. Нэр дэвшигчдийг маргааш буюу тавдугаар сарын 17-ны Ням гарагийн 11:00 цагт албан ёсоор зарлах юм байна.