АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж 3600 төгрөг болжээ.  Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн тайлбараар бол 10 дугаар сард ОХУ-аас шатахуун авах үнэ нэмэгдсэн байна. Шатахуун импортлогчид өнгөрсөн хугацаанд өртгөөс нь доогуур үнээр худалдаалж байсан ч олон улсын хямралт байдал үргэлжилсээр байгаа тул нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэсэн тайлбар өгч буй. Харин иргэд АИ-92 төрлийн шатахуун байнгын хомсдолтой бараг худалдаалахгүй мөртлөө үнэ нэмэгдсэнд шүүмжлэлтэй хандаж байна.