Өнөөдөр МАН-ын Бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. МАН, АН-ын хуралдаан өглөө эхэлж, өдөр түр завсарласан. Одоогоор хуралдаан нь үргэлжилж байгаа юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.
МАН-ын Бага хурлын нээлтийг гэр зургуудыг хүргэж байна.