АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-аас нэр дэвших нэр дэвшилтээ тодруулах асуудлыг хэлэлцэж байна. Одоо бол хурал түр завсарласан. Намын Сонгон шалгаруулах хорооныхон нэр дэвшихээ илэрхийлсэн бүх хүмүүсийг дүрэм журмынхаа хүрээнд хянаж байна. Хорооны сонгон шалгаруулалтын дүн гарахаар Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилнэ" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Түүнчлэн "Намын даргыг солих тухай асуудал яригдаагүй. Зөвхөн нэр дэвшигчдийг тодруулах асуудлаа л хэлэлцэж байна. Миний хувьд аль болох сонгуульд амжилттай оролцох тал дээр нэгдэж, нийлж ажиллах хэрэгтэй, ийм зорилт тавьж байгаа болно. Үндэсний бодлогын хорооны асуудлаар хоёр гишүүн сонгогдсон. Тэднийг батламжилсан" хэмээн ярилаа.